Жил тутамд залилах гэмт хэрэг өсч байна. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс Цагдаагийн ерөнхий газраас дараахь сэрэмжлүүлгийг гаргалаа.
Бид өөрсдийн хэрэгцээт болон сонирхож байгаа бараа бүтээгдэхүүнийхээ талаарх мэдээллийг ихэвчлэн цахим орчноос авдаг болсон. Тэгвэл сүүлийн үед цахим орчинд байр орон сууц түрээслэнэ гэх зар мэдээллийг байршуулан, иргэдэд хуурамч бичиг баримт буюу хуурамч үл хөдлөхийн гэрчилгээ үзүүлэн түрээсийн гэрээ байгуулж байна. Үүгээр ч зогсохгүй цахим орчинд байршуулсан зар мэдээллийн зургийг ашиглан, зах зээлд байхгүй хамгийн хямд үнийг санал болгож иргэдийн хүсэл сонирхолд тулгуурлан, залилах гэмт хэргийг ихээр үйлдэх боллоо. Тухайлбал, цагдаагийн байгууллагад 2023 онд 12985 залилах гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 629 нь буюу 4.9 хувь нь орон сууц түрээслүүлнэ гэж иргэдийг залилжээ.
Иймд иргэд та бүхэн байр орон сууц түрээслэх болон худалдан авахдаа хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг нягталж шалгасны үндсэн дээр бусдад эд хөрөнгөө шилжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН








Нийгэм




