Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хоолзүйч, тогооч нарын дунд “Малын дотор мах, дайвар бүтээгдэхүүнээр хүүхдэд зориулсан шинэлэг хоолны жор, технологи боловсруулах" ур чадварын уралдааныг зарлаж байна.
Уралдааны зорилго: Малын дотор мах, дайвар бүтээгдэхүүн ашиглан хүүхдийн шим тэжээлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хоолны шинэлэг жор, технологи боловсруулан хүүхдийн хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, шим тэжээлийн дутлыг бууруулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад оршино.
Уралдаан зохион байгуулагч:
НҮБ-ын ХХААБ
Боловсролын ерөнхий газар
ШУТИС, ҮТС
Уралдааны зохион байгуулалт: Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.
I шат: Уралдаанд оролцогч өөрийн хоолны технологийн карт, үнийн тооцоо, шим тэжээлийн тооцоо, өртгийн тооцоо, хоолны зураг, хоолны талаар тайлбар бүхий бичлэгийг (гар утсаар хийж болно), өөрийн нэр, ажлын хаяг, утсыг тодорхой бичиж, https://forms.gle/HQ7VXJawGcWsUBTg7 хаягаар 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17:00 цагт багтаан илгээх
II шат: Нэгдүгээр шатанд ирүүлсэн бүтээлээс мэргэжлийн комисс 30 оролцогчийг шалгаруулж, ур чадварын уралдааныг танхимд зохион байгуулна.
Шалгаруулалтад илгээх хоолны нэр төрөлд хязгаарлалт тавихгүй. /1 шат/
Ур чадварын уралдаанд оролцогч хоолны түүхий эдийг бэлтгэж ирэх бөгөөд хоол тус бүр хүүхдэд зориулсан хэмжээгээр 3 порц хийнэ.
Уралдаанд оролцоход хураамж төлөхгүй.
Жич: Нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчдод утсаар мэдэгдэнэ.
Шалгуур үзүүлэлт:
Малын дотор мах, дайвар бүтээгдэхүүн ашиглан оролцогч бүр /үндсэн хоол, зууш, шөл/ 3 нэр төрлийн хоол хийнэ.
Ногоо болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулсан байж болно.
Шинэлэг санаа (хоолны орц, технологийн боловсруулалт, шим тэжээлийн агууламж) агуулсан байна
Амт, өнгө, бие бүтцийн хувьд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоол, шим тэжээлийн хэрэгцээнд нийцсэн байна
Тухайн хоолны технологийн карт боловсруулан шим тэжээлийн тооцоог тусгасан байх, нэг порцоор өртгийг тооцсон байна
Уралдаанд оролцогч сургууль, цэцэрлэгт ажилладаг байх
Шагнал: Уралдааныг мэргэжлийн комисс шалгуур үзүүлэлтийн дагуу оноогоор үнэлэх ба шүүгчдийн нийлбэр дүнгээр 1, 2, 3 дугаар байр эзлүүлж, батламж, мөнгөн шагналаар урамшуулна.
АДМИН








Нийгэм




