Хотод үнэртээд байгаа үнэрийн талаар Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Манайх энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Агаарын чанарын албанаас энэ талын судалгаа шинжилгээг хийдэг байх. Ерөнхийдөө Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэр болов уу гэсэн таамаг байна” гэлээ.
Төв цэвэрлэх байгууламжийн ахлах инженер О.Оюунбаяраас тодрууллаа.
-Улаанбаатар хотод “Эвгүй” үнэр үнэртээд байгаа тухай хотынхон цахим сүлжээнд нийтэлж байна. Зарим хүмүүс Төв цэвэрлэх байгууламжийн үнэр гэсэн таамаг бичжээ. Та үүнд тайлбар өгөөч?
-Манайд ямар нэгэн осол, гэмтэл гараагүй ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Техник тенологиуд хэвийн горимоор ажиллаж байгаа. Энэ үнэр юунаас болсныг манай байгууллага руу хандаж хүмүүс их асууж байна. Байгууллагад ямар нэгэн доголдол гараагүй хэвийн байгаа учраас өөр нэмэлт тайлбар хэлэх боломжгүй байна.
Төв цэвэрлэх байгууламжаас дээрх хариултыг өглөө. Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Б.Угтахбаяр ярихдаа “Хотод тархсан үнэрийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газар, Төв цэвэрлэхээс тодруулах боломжтой. Манай урьдчилсан дүгнэлтээр хотод тархсан өмхий үнэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байна. Иргэд хүхэр үнэртэж байна гэж байгаа ч суурин харуулуудаас харахад зөвхөн нэгдүгээр хорооллын бүсэд хүхэр их гарсан” гэв.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




