Хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх төвийг ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийг түшиглэн ажиллуулж, үр дүнгээ тайлагналаа.
Сургууль түшиглэн явуулах цогц дэмжлэг үзүүлэх төвийн үйл ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 04-өөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туршилтаар “Ээлтэй ертөнц” НҮТББ-тай хамтран 45 хүүхдийг амжилттай хамрууллаа.
Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байсан хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг үе тэнгийн хүүхдүүдтэй нь хамт хөгжүүлэх, нийгэмд дасан зохицож амьдрахад нь туслах, өөрөө өөртөө үйлчлэх болон энгийн дадал хэвшилд сургах чадваруудыг алхам алхмаар эзэмшихэд дэмжлэг үзүүлсэн.
Цогц дэмжлэг үзүүлэх төвийн үйл ажиллагааны тайланг танилцуулах уулзалтад Боловсролын ерөнхий газрын дарга, Тэгш хамруулах боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтэн, нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн захирал, “Ээлтэй ертөнц” НҮТББ-ын тэргүүн, “Энэрэл” МСҮТ-ийн сургалт хариуцсан дэд захирал, “Энэрэлийн түүчээ” ТББ-ын гүйцэтгэх захирал, Хүслийн ордон цэцэрлэгийн эрхлэгч нар оролцлоо.
Энэхүү цогц дэмжлэг үзүүлэх төвийн үйл ажиллагааг цаашид “Ээлтэй ертөнц”, “Энэрэлийн түүчээ” ТББ-уудтай хамтран үргэлжлүүлнэ.
АДМИН








Нийгэм




