Dark Light
Нийгэм | 2024-01-18

Монгол Улсын өвчлөлийн ачаалал, дарамтын судалгааны үр дүнг танилцуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Вашингтоны Их Сургуулийн Эрүүл мэндийн хэмжилзүй, үнэлгээний хүрээлэнгээс хийсэн “Монгол улсын өвчлөлийн ачаалал, дарамтын судалгаа GBD 2022” судалгааны үр дүнг Үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдаж байгаа резидент эмч нарт танилцуулах уулзалтыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийлээ.

“Монгол Улсын өвчлөлийн ачаалал, дарамтын судалгаа-2022” судалгааны үр дүнг АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор, Эрүүл мэндийн хэмжилзүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагави, Харвардын их сургуулийн судлаач оюутан Э.Ринчен нар танилцуулж, хэлэлцүүлэг хийв.

Уулзалтад сургалт эрхлэгч 17 байгууллагын 280 резидент эмч нар оролцсон.

Уг үр дүнг танилцуулах уулзалт нь МонголУулсад голлон тохиолдож буй өвчлөлийн ачаалал, дарамт ямар байгааг танилцуулж хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл солилцсон үр бүтээл өндөртэй хэлэлцүүлэг болсон юм. 

“Монгол улсын өвчлөлийн ачаалал, дарамтын судалгаа-2022” үр дүнг танилцуулах хэлэлцүүлэгт оролцсон резидент эмч нарт гэрчилгээ олголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19