Dark Light
Нийгэм | 2024-01-18

ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан Улаанбаатарт ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын дарга Б.Билгүүн  Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын Сайн дурын гишүүдийн хэлтэс хариуцсан ажилтан Ёшихиро Муроне болон хөтөлбөр хариуцсан ажилтан Т.Түмэн-Өлзий нартай уулзлаа. ЖАЙКА-гийн зүгээс Япон Улсын мэргэжилтэн, сайн дурын ажилтнуудын туршлагыг хуваалцах, солилцох боломжтойг өмнөх уулзалтын үеэр мэдэгдсэн. Энэ хүрээнд ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан 2024 оны хоёрдугаар сараас хойш хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газарт ажиллаж, туршлагаасаа хуваалцах юм.

ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд нь хөгжиж буй орны хүсэлтийн дагуу томилогдон, тухайн улсад тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэхэд зорин ажилладаг байна.  Монгол Улсад 1992 онд ЖАЙКА-гийн анхны сайн дурын ажилтнууд хүрэлцэн ирж, ажиллаж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08