Dark Light
Нийгэм | 2024-01-18

Хотхоны гадна байрлуулсан машинаас эд зүйл хулгайлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед “Машин дотроос эд зүйл алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах хотхоны гадна байрлуулсан Бонго маркийн автомашинаас 30 настай, эрэгтэй "А" гэгч нь эд зүйл хулгайлсныг эрэн сурвалжилж олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна.  

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгсэлд мөнгө, бусдын анхаарал татах эд зүйлс хадгалахгүй, үлдээхгүй байх, харуул хамгаалалттай зогсоолд байршуулах, теле хяналтын камер, дохиоллын систем байршуулах, автомашиныг эзэнгүй, цоожгүй, цонх нээлттэй, асаалттай орхихгүй байх зэргээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19