Dark Light
Нийгэм | 2024-01-18

Хонь: Өөртөө итгэлтэй байх өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 1 сарын 19-ний өдрийн зурхай

Хонь: Өөртөө итгэлтэй байх өдөр. Бүх үйл явдал анхаарал татах бөгөөд эрс шийдэмгий байх хэрэгтэй болно. Ажил хэргийн харилцаанд гарах эмх замбараагүй, дэг журамгүй байдлыг өөрчлөхгүй бол асуудал үүснэ. Хий хоосон хэрүүл маргаанаас бүү айж тэвд. Үүссэн нөхцөл байдлын учир шалтгааныг ойлгомжтойгоор, нарийн тодорхойлж чадах юм бол түүнд тохирсон зөв шийдвэрийг гаргаж чадна. 

Үхэр: Дарга удирдлага болон төрийн байгууллагад санал гомдол гаргах, албан тушаалын асуудлаа шийдэх зэрэгт сайн өдөр. Энэ үед албан тушаалын шатлалаа дээшлүүлэх оролдлого дэмжигдэх болно. Ажил хэргийн хамтрагч нар болон шинэ түншүүд одоогийн нөхцөл байдлаа дээшлүүлэх эх суурь болно. Харилцаагаа өргөтгөх боломж их байна. Хувь хүний үнэлэмж өндөр байх бололтой. 

Ихэр: Өнөөдөр тодорхой зорилго болон өөрийн үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй болно. Энэ үед хүнд хэцүү үүрэг даалгавар их байгаа мэт санагдах болно. Төлөвлөж байсан ажлаас гадна нэмэлт үүрэг хариуцлага өөртөө хүлээн авах болно. Ихэнх асуудал санхүүгийн байдалтай холбоотой байх болно. Байдал хаашаа ч эргэж магадгүй учир хянуур байх хэрэгтэй. Амжилт авчрах шинэ ажил хийж эхлэх боломжтой. 

Мэлхий: Энэ өдөр үнэтэй худалдан авалт хийх эсвэл эрсдэлтэй зүйлүүдэд таагүй байна. Нөхцөл байдал танаас шалтгаалахгүйгээр жаахан төвөгтэй болж ирнэ. Хэт идэвхтэй байдлаас татгалз. Их үр дүн бүү хүлээ. Таны сэтгэлийг татдаг хүнтэй уулзахаас татгалзах хэрэггүй ч тэвчээртэй байж, хайр дурлал өөрөө өсөн дэвжихийг хүлээх хэрэгтэй. Цагийг бяцхан үдэшлэг хийж, зугаатай өнгөрүүлэх нь таны сэтгэлийг сэргээнэ. 

Арслан: Өөрийн ашиг сонирхлыг хамгаалах өдөр. Ихэнх ажил хэрэг хатуу сорилтой нүүр тулгарах бөгөөд өмнө нь хийсэн гэрээ хэлэлцээрүүдийг дахин эргэж харахад хүргэнэ. Үйл ажиллагааныхаа эхний үр дүнг энэ сарын сүүлчээр авах болно. Ивээн тэтгэгчийн тусламж дэмжлэгт итгэж найдаж болно. 

Охин: Өмнөх ажил төрлөө амжилттай дуусгах бололтой. Шинэ ажлаа төлөвлөх, өөрчлөлтийг эхлүүлэхэд ч таатай байна. Олсон амжилтыг алдахгүй барьж байхын тулд зорилгоо тодорхой болгоорой. Хувийн амьдралын харилцаанд эерэг хандлага ихсэж байгааг мэдэрнэ. Таны чин сэтгэл, үнэнч зан олон хүнийг өөртөө татах болно. Хайр сэтгэлийн харилцаанд анхны сэтгэгдлээс илүү зөн билигтээ итгээрэй. 

Жинлүүр: Мөнгө хуримтлуулах зорилгоо хэрэгжүүлж эхлэх нь тохиромжтой. Ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргах бололтой. Ашигтай ажил хэргийн санал хүлээн авах магадлалтай. Ойр дотнын хүний өгсөн зөвлөгөө маш чухал үе. Харин чухал мөчид өөрийнхөөрөө шийдсэн нь дээр. Ажлаа цагт нь амжуулах хэрэгтэй гэдгийг санаарай. 

Хилэнц: Аливаа үйл ажиллагааг бэлтгэлтэй байж эхлүүлэх хэрэгтэй. Хамтрагч эсвэл дарга удирдлагуудтайгаа үл ойлголцох байдал гарч мэднэ. Бусдын сэтгэл хөдлөлийг та мэдэрч чадна. Энэ өдөр илүү их анхаарлаа төвлөрүүлсэн байх хэрэгтэй болно. Их мөнгө зарцуулах худалдан авалт хийх гэж байгаа бол түр хойшлуулахыг зөвлөж байна. 

Нум: Хувийн амьдралд ахиц гарах өдөр. Амьдралаас эерэг хандлага хүлээн авна. Уламжлалт зан үйл хийхэд сайн нөлөө ирнэ. Харин төрийн байгууллагад хандах, эрх мэдэлтнээс дэмжлэг авах гэх мэт үйл ажиллагаа амаргүй байх магадлалтай. Аль болох амар тайван орчинд цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. 

Матар: Таны амьдралын эрч хүч дээшлэх боловч таагүй мэдээ, ойрын хүний үйлдэл нь сэтгэл санааны байдлыг муутгах магадлалтай. Олны өмнө өөрийг тань таагүй байдалд оруулж мэднэ. Мэргэжлийн чадвараа бүрэн дүүрэн гаргахад саад гарч болно. Энэ нь таны нэр хүндэд муугаар нөлөөлж болзошгүй. Бясалгал хийж оюун санаагаа төвлөрүүлэх цаг иржээ. Өөртөө итгэлтэй байж, цагийг үр дүнтэй өнгөрүүл.

Хумх: Бүх зүйлсийн харилцан шүтэлцээ сайн байх өдөр. Эв найртай тайван нөхцөл байдал үүснэ. Амьдралын идэвхтэй хүмүүс эрүүл саруул ухамсраар өөрийн эрч хүчийг зөв чиглүүлэх хэрэгтэй. Ойр дотнынхоо хүмүүстэй эелдэг зөөлөн хандах нь гэр бүл, үр хүүхдэдээ аз жаргалыг мэдрүүлнэ. Бусад хүмүүсийн хүсэл тэмүүллийг ойлгож хүлээн авах чадвар танд сайн байна. 

Загас: Харилцаа холбоогоо сайжруулах болон бүтээл туурвихад хүч чадлаа дайчлах өдөр. Уран бүтээлч хүмүүсийн онгод хийморь нэмэгдэнэ. Зорьсон ажлаа хийж гүйцэлдүүлэх, хүндлэл сайшаалд хүртэх зэргээс сэтгэл хангалуун байдлыг мэдэрнэ. Зарим таагүй байдал гарах ч энэ нь хэсэгхэн хугацааны үзэгдэл гэж үзэж болно. Хайрын харилцаанд мартагдашгүй сайхан дурсамж үлдэх бололтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19