Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг ... дугаар хорооны ... дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01 сарын 19-ний өдрийн 00:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /48 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм




