Dark Light
Нийгэм | 2024-01-19

Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулах талаар уулзалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн удирдлагууд  Toyota Mongolia-ийн Гүйцэтгэх захирал Шинобу МАЭНО болон Ерөнхий менежер Хироши ТОМИЦҮКА нартай тээврийн хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулах талаар уулзалт зохион байгууллаа. “Тoyota sales Mongolia” LLC-ийн талаас Япон Улсад хэрэгжүүлж буй тээврийн хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулах аргачлал, бүтэц зохион байгуулалтын талаар танилцууллаа.  

Уулзалтаар сүүлийн жилүүдэд манай оронд цахилгаан авто машины хэрэглээ нэмэгдэж байгаа нь байгальд ээлтэй, хүрээлэн буй орчныг хамгаалах, эдийн засгийн хэмнэлттэй зэрэг олон ач холбогдолтой ч ирээдүйд ашиглалтын хугацаа дуусах үед үүсэх хог хаягдал, батарей нь хүн болон байгальд маш хор хөнөөлтэй учраас шууд булшлах нь тохиромжгүй тул тээврийн хэрэгслийн хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих хэрэгцээ шаардлага гарахыг онцоллоо. 

Мөн Монгол улсын тээврийн хэрэгслийн хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцон цаашид хамтран ажиллах боломжийг судлахаар боллоо. 

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь 2017 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19