Dark Light
Нийгэм | 2024-01-19

“Мөнгөн Хэрлэн-2024” наадам Чойбалсан хотноо болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газраас 2024, 2025 оныг  “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өвлийн үндэсний спортыг хөгжүүлж, түүгээр дамжуулан бүх нийтийн биеийн тамир спортыг түгээн дэлгэрүүлж, соёлын биет болон биет бус өвийг сурталчлан, хойч үедээ уламжлуулан үлдээх, аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулан өвлийн улиралд ирэх гадаад, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөн Хэрлэн-2024”  өвлийн наадмыг зохион байгуулж буй.

Үндэсний “Мөсөн шагай”, “Мөсөн сур”-ын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, соёл урлагийн тоглолт болох юм. 

“Мөнгөн Хэрлэн-2024” Зүүн бүсийн өвлийн наадам 2024 оны  01 дүгээр сарын 20, 21-ний өдрийн 12:00 цагт Дорнод аймгийн “Найрамдал цэцэрлэгт хүрээлэн”-д болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19