Dark Light
Нийгэм | 2024-02-01

Мэлхий: Өнөөдөр таатай үйл явдал тохиолдоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 2-р сарын 2-ны өдрийн зурхайг хүргэж байна

Хонь: Өнөөдөр өөртөө итгэлтэй биш байх тул ажилдаа төвлөрөхгүй байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Удахгүй та хуучин хэмнэлдээ орж, ажлаа амжилттай дуусгаж чадна. Гэнэтийн мэдээлэлд тулгуурлан аюултай үйлдэл хийхгүй байсан нь дээр. Бүх таагүй хандлагыг хөөхийн тулд эхлээд сайхан бодлоор өөрийгөө дүүргэ. Ажлын болон ар гэрийн эерэг уур амьсгал танд сайхан сэтгэгдлийг төрүүлэх болно.

Үхэр: Өөрийн зөн совинг мэдэрч, түүнийгээ дагахыг хичээ. Санасан бодсоноо хурдан, төвөггүй гүйцэтгэх талаар бодож төлөвлө. Таны амьдралын зарчим улам бат бөх байгааг од эрхэс сануулж байна. Өмнөх төлөвлөгөөгөө өөрчилснөөс болж нэмэлт үүрэг хүлээж магадгүй. Ажил хэрэг эргэн тойрны хүмүүсээс ихээхэн шалтгаалах тул аливаа таагүй нөхцөл байдлыг гаргахаас сэрэмжил.

Ихэр: Эрч хүч дүүрэн байх тул бүхий л зүйл санаснаар болох мэт мэдрэмж төрнө. Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байж хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөхийг зорь. Зарим хүмүүс амьдралын хэмнэлд дарагдаж, гадаад өнгө үзэмж рүү тэмүүлнэ. Ойр дотнын хүмүүстэйгээ сайхан эерэг харилцаагаа үргэлжлүүлэх нь хамгийн чухал. Бусдын үг үйлдэлд хэтэрхий анхаарах хэрэггүй.

Мэлхий: Өнөөдөр таатай үйл явдал тохиолдоно. Энэ үед таныг илүү сонирхсон хэн нэгэн гарч ирэх болно. Ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаанд дотно харилцаа бий болгоход яарах болоогүй байна. Шинэлэг бүтээгдэхүүн анхаарлыг тань татах болно. Ойр дотнын хүмүүсээс хэрэгтэй зөвлөгөө, сургаалын үг сонсоно. Амьдралаа эмх цэгцтэй төлөвлөх хэрэгтэй байна.

Арслан: Нэр хүндтэй хүмүүс олны анхаарлын төвд байх гэж хэт их мэрийвэл түүнээсээ болж нэлээд эвгүй байдалд орж болзошгүй. Таны сэтгэл зүйд тохирох зүйл ховор байж мэднэ. Ойр дотнын хүмүүсээ зовоох болно. Дотоод ертөнцөө зөв илэрхийлэхгүй бол тэднийгээ гомдооход хүрнэ. Хайр дурлалын харилцаа илүү их халамж анхаарал шаардана. Ерөнхий хандлага далдхан байсан сэтгэл зүрхийг нээх боломжийг олгоно.

Охин: Ерөнхий хандлага ойр зуурын шийдэх ёстой асуудлуудаа цэгцлэхийг дэмжиж байна. Хийж гүйцээгүй ажлаа дуусгах, гэр бүл үр хүүхдэдээ анхаарал халамж тавих зэргээр цагийг өнгөрүүлэх болно. Өөрийгөө сэргээхийн тулд шинэ содон хоббитой болоход тохиромжтой цаг үе юм. Амьдралын санаа зовоох зүйлгүй, эрүүл мэндийн байдал хэвийн үргэлжилнэ.

Жинлүүр: Оюун ухаанаараа бүгдийг захирч болох мэт санагдана. Томоохон байр суурьтай болсон мэт өөрийгөө төсөөлнө. Энэ мэдрэмжээрээ өнөөдөр бүхий л зүйлд хандана. Энэ нь зарим талаар танд эергээр нөлөөлнө. Гэхдээ хэн нэгэнд өөрийгөө ойлгуулж чадахгүй бол тав тухгүй бөгөөд тодорхойгүй нөхцөл байдал гарах болно. Хувийн ур чадвараа харуулах боломжийг сайн ашиглах юм бол таныг сайн сайхан ирээдүй хүлээж байна.

Хилэнц: Ажил хэргийн уулзалт ихтэй тул та тун завгүй өдрийг өнгөрүүлэх болно. Дутуу орхисон ажлаа хийж гүйцээх, хүлээж авсан мэдээллээ боловсруулах гээд ажил мундахгүй байх бололтой. Тооцоолоогүй үйл явдал болсноор таны төлөвлөгөө бага зэрэг доголдоно. Гэр бүлд харилцан ойлголцол чухал үе. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учрахыг тэсэн ядан хүлээнэ. Зарим хүсэл удахгүй биеллээ олно.

Нум: Өөдрөгөөр энэ сарынхаа ажил үйлсээ төлөвлө. Гэхдээ нягт нямбай байж чадах юм бол хүсэл мөрөөдөл биелнэ. Өнгөрсөн сард юу бүтээж чадсан эсэхээ эргэцүүлэн дүгнэлт хийхэд тодорхой цагийг зарцуул. Аливааг хийхдээ хэт шунаг сэтгэлээр хандаж болохгүй. Үгүй бол эргээд өөртөө хор хохирлыг учруулах болно. Дотоод мөн чанараа байнга сонсох хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна.

Матар: Санхүүгийн байдал огцом хэлбэлзэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх боломж гарна. Хэрэгцээгээ хангаж чадахуйц орлогын эх үүсвэрийг бий болгож чадна. Гэр бүлийнхээ хүрээнд гарах чухал асуудлаа сайн ярилцаж шийдээрэй. Чөлөөт цагаараа өөртөө хэрэгтэй ашигтай зүйлийг эрэлхийл. Эрүүл мэндээ анхаарч, зөв хооллолтыг чухалчлах хэрэгтэй болно.

Хумх: Амралтгүй ажилласан хүмүүс ядаргаа тайлах төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. Эрч хүчтэй байдал таны ажлын амжилт болон эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх тул ажил амралтаа зөв зохицуул. Сайн амарч болох тааламжтай газар олоорой. Ямар ч нөхцөл байдалд өмнөх ажлаа хойш тавьдаггүй, тууштай хөдөлмөрч хүмүүс ч түр амсхийх хэрэгтэй болно. Таатай уур амьсгалыг үймүүлэх үйл ажиллагаа илрэх болно. Маргалдаж, сөргөлдөж байдаг хүмүүс аль болох хол байхыг хичээгээрэй.

Загас: Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ачаалал өндөртэй байх бололтой. Аливаа харилцаа холбоо чухалд тавигдах болно. Эрүүл мэндтэй холбоотой багахан асуудал үүснэ. Сэтгэл санааны хямралаас болж бага зэрэг асуудал үүсэж болзошгүй. Ажил хэрэгч хүмүүсийн гэрээ хэлэлцээр байгуулах ажил бүтэмжтэй байх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19