Dark Light
Нийгэм | 2026-11-02

ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээн авч байна.

УИХ-аас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анх удаа “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг баталсан бөгөөд уг хууль 2026 оны 11 нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь гэр бүл, хүүхэд, насанд хүрээгүй хүний хэрэг, маргааныг мэргэшсэн шүүхээр хянан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж буй шүүх эрх мэдлийн салбарын чухал шинэчлэл юм. Энэхүү шинэчлэлийн үндсэн зорилго нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргааныг мэргэшсэн түвшинд, хүн төвтэй хандлагаар шийдвэрлэхэд оршино.


 Шинэ шүүхийн бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтсийг байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах, сэтгэл зүйч ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр шүүх гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ зөвхөн хууль зүйн асуудлыг авч үзэхээс гадна гэр бүлийн нөхцөл байдал, хүүхдийн хэрэгцээ, сэтгэл зүйн онцлогийг мэргэжлийн түвшинд судалж, үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах боломж бүрдэж байна.

Түүнчлэн эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг шүүхийн үйл ажиллагаатай уялдуулж, гэр бүлийн маргааныг талуудын харилцан ойлголцол, зөвшилцөлд тулгуурлан шийдвэрлэх, хүүхдийг эцэг, эхийн маргааны сөрөг үр дагавраас хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

ШҮҮХИЙН БАЙРШИЛ:

  • Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүрэг, “Драгон” төвийн ард

  • Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх: Баянзүрх дүүрэг, “Кино үйлдвэр”-ийн байранд тус тус байрлаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08