Dark Light
Нийгэм | 2024-02-01

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой болой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 22

2024.02.02 / БААСАН ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН

ТАВАН ШАР УЛААН БИЧ ӨДӨР

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 08.19-17.52

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 2 сарын 2, Сугар гараг. Билгийн тооллын 22, Салхины эх одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19