Dark Light
Нийгэм | 2024-04-22

Дэлхийн шилдгүүдийг УДБЭТ-ын тайзнаа тоглов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Францын Версалийн шилтгээний дуурийн найрал хөгжимчид дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүд болох Антонио Вивальди, Жан-Филипп Рамо, Мешел Ламбэр нарын алдарт бүтээлүүдийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа анх удаагаа тоглосон юм.

Энэхүү тоглолт нь Монгол, Францын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны үр дүн юм. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНФУ-д Төрийн айлчлал хийх үеэр Версалийн шилтгээний Дуурийн театрт Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга "Монголын сайхан орон" тоглолтоо толилуулж, Нант хотын түүхийн музейд "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн дэглэгдэж байв. Эдгээр соёлын солилцоо нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн тоглолт бол Францын найрал хөгжийн шилдэг уран бүтээлчид Монголд анх удаа хүрэлцэн ирж, өөрсдийн авьяас чадвар, урлагийн өвөрмөц хэв маягаа Монголчуудад танилцуулсан онцгой үйл явдал болж өнгөрлөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00