Dark Light
Нийгэм | 2024-04-22

Өдрийн сайн цаг нь үхэр, луу болой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 15

2024.04.23 / МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН

ТАВАН ШАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 05.47-19.53

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Шороо

Аргын тооллын 4 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 15, Тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:47-19:53. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00