Dark Light
Нийгэм | 2024-04-23

Нэрт дуучин Н.Расторгуевт ерөнхийлөгч бэлэг илгээв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ЭСЯ-ны Төв байранд Оросын “Любэ” хамтлагийн ахлагч Н.В.Расторгуевыг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Элчин зөвлөх Д.Өнөбилэгт “Любэ” хамтлагийн  ахлагч Н.В.Расторгуевыг цаг зав гарган ЭСЯ-нд хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлээд, тус хамтлагийн 2017 онд манай улсад хийсэн аялан тоглолтын талаар халуун дотно яриа өрнүүлжээ.

Улмаар энэ онд тохиож буй “Любэ” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ирүүлсэн гарын бэлгийг дуучинд гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг тус ЭСЯ-ны ёслол хүндэтгэлийн өргөөнд өргөн барьсны дараа “Любэ” хамтлагийн гоцлол дуучин Н.В.Расторгуев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу талархал илэрхийлээд, боломжтой цагтаа Монгол оронд хүрэлцэн очиж, үзэгч хөгжөөн дэмжигчидтэйгээ дахин учрах бодолтой байгаагаа уламжлав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00