Dark Light
Нийгэм | 2024-04-23

ЦХХХЯ: Мета компани хуурамч хаяг, худал мэдээллийг устгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр МЕТА компанийн Ази, Номхон далайн бүсийн оффисын төв Ази хариуцсан Олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг: МЕТА компани нь 2019 оноос эхлэн “Засгийн газартай хамтран ажиллах суваг (Government case work channel)” буюу ногоон сувгийг Монгол Улсад нэвтрүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашид кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэг, ялангуяа хүний хувийн мэдээллийг хамгаалах, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр МЕТА компанийн төлөөлөгчид нийгмийн сүлжээн дэх хуурамч хаяг, худал мэдээллийг хиймэл оюун ухааны технологи ашиглан хэрхэн илрүүлэн, устгаж байгаа талаар товч танилцуулга хийв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00