Dark Light
Нийгэм | 2024-04-23

Монголын төр оросоор хараахад би үхэх үү?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ гэдэг шүлэг бий. Монгол төрийн эрх барих дээд байгууллагын индрээс оросоор хараахад би мөхөх үү? УИХ-ын дарга Г.Занданшатар уур хүргэм мессеж авсан бололтой, чанга яригч асаалттайг ч мартан, эхчүүд, эмэгтэйчүүдийг гутаасан эвгүй муухай орос п...чинь гэдэг хамаатуулах үгтэй хамт парламентын индрээс палхийтэл хэлж балрав. 

Оросын Төрийн думын дарга “Ух ты, кубукай сагаан куур ээ”, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга  төлөөлөгчдийн дарга “Чусаараа тээгэл ваа” гэж хараавал ямар вэ? 

Төрийн наадмын хаалтын үеэр  Ерөнхийлөгч асан П.Очирбат “Ёо ёо, харих уу, Цэцэгмаа. Өө нээрээ туг мугаа буцааж авч явна гэж бас баахан маяглах бил үү” гэж цэнгэлдэхээр нэг буу халсан нь үүний хажууд бол гэм хор багатай хэл ам байсан юм байна. 

Ингэхэд Монголын радиогоор хятад хэлний нэвтрүүлэг угаасаа явдаг. Ингэхэд Монгол төрийн индрээс угаасаа п...чинь гэдэг монгол ёс заншилд тохирохгүй орос хараал хэдэн удаа гарах бол...


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00