Dark Light
Нийгэм | 2024-04-24

Ихэнх бүс нутагт хүндхэн өвөл боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр 2023-2024 онд нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан, цасан бүрхүүл эрт тогтсон, агаарын температурын хэлбэлзэл ихтэй хүйтэрч, цасаар шуурсан зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх бүс нутагт өвөлжилт хүндэрсэн өвөл боллоо.

Өнгөрсөн  оны XII сар болон энэ оны I, II сарын дунд арав хоногт говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай, 28-34 м/с онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч цасан болон шороон шуурга шуурч малын бэлчээрлэлтэд нөлөөлсөн байна. 

Тухайлбал:

Энэ өвөл хамгийн ихдээ нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон.

Өвлийн туршид үе үе огцом дулаарал болон хүйтрэл ажиглагдсаны улмаас 14 аймгийн 46 суманд мөсөн (төмөр) зудын нөхцөл үүссэн.

Зарим нутгаар салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн ба мал бэлчээрлэлт улам хүндэрч, зам, даваа гүвээ хаагдсан.

Цасны зузаан болон нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан говийн аймгийн зарим сумдын нутгаар харын зуд тохиолдсон.

Мал өвөлжилт, хаваржилт хүндэрч улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-ний байдлаар нийт 3.1 сая орчим толгой мал хорогдсон байна.

             Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00