Dark Light
Нийгэм | 2024-04-24

ШУТИС-ийн теннисчид багийн дүнгээр тэргүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын оюутны спортын VI наадам дөрөвдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 33 их, дээд 2240 тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тус наадмын ширээний теннисний 23 багийн нийт 85 (эрэгтэй 48, эмэгтэй 37) тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд 1.Б.Болор-Эрдэнэ (СЭЗИС), 2.Б.Бат-Эрдэнэ (ХУИС), 3.Ө.Балжинням (МУБИС), эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн (ШУТИС), 2.Г.Сэр-Од (ҮБТДС), Т.Өсөхбаяр (ШУТИС) нар эхний гурван байрыг эзлэв. 

Тэгвэл холимог хосын төрөлд 1.Б.Болор-Эрдэнэ, Г.Жаргалсайхан (СЭЗИС), 2.Г.Сэлэнгэмөрөн, Н.Батбаяр (ИЗОУИС), 3.Ө.Балжинням, Ө.Мөнх-Эрдэнэ (МУБИС) нар медалийн тавцанд гарсан бол багийн нийлбэр дүнгээр ШУТИС тэргүүлж, МУБИС, СЭЗИС-ийн баг удаалав. Монголын оюутны спортын наадам зургаан удаа болоход ширээний теннисний төрөлд ШУТИС-ийн баг хамгийн олон түрүүлжээ.

 Энэ удаагийн тэмцээнд отгон улсын аварга Г.Сэр-Од, “Токио-2020” олимпын наадамд оролцсон Г.Болор-Эрдэнэ, Үндэсний шигшээ багийн найман тамирчин оролцсон нь улам сонирхолтой, бас өрсөлдөөнтэй болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00