Dark Light
Нийгэм | 2024-04-24

Д.Цолмон хүрэл медалийн болзол хангалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайланд улсад ᠋пара туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд Дамбийбалжирын Цолмон хүрэл медалийн төлөөх тулаанд Хонгконгийн тамирчныг (13:10) буулган авсанаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа. 

Түүний энэ амжилт Монголын пара туялзуур сэлэмний спортын түүхэн дэх Ази тивийн анхны медаль. Тэрбээр удахгүй мөнгөн медалийн төлөө Тайландын домогт тамирчин, паралимп, ДАШТ, Азийн АШТ-ий алтан медальт Жианатай тулалдана. Д.Цолмон өнгөрсөн онд БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны паралимпын наадамд ялалт байгуулсан анхны монгол тамирчин болж байсан ба туялзуур сэлэмний спортоор тав дахь жилдээ хичээллэж буй юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00