Dark Light
Нийгэм | 2024-04-24

Олон улсын сүлжээнд нэгдэн орж батламж гардан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын цагдаагийн байгууллага G7 24/7 цахим гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын сүлжээнд нэгдэн орж, батламж гардан арга хэмжээ өнөөдөр /2024.04.24/ Эрүүгийн цагдаагийн албаны байранд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Сэргэлэнбаатар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Жоэл Ортез болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. 

Арга хэмээний хүрээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн Хууль Сахиулах болон Аюулгүй байдлын атташе ноён Жоэл Ортез болон албаны хүмүүсийн хамтаар хүрэлцэн ирж Монгол Улсын цагдаагийн байгууллагад батламж гэрчилгээг гардуулан өглөө.

Цагдаагийн байгууллага энэхүү сүлжээнд нэгдэн орсноор 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. олон талын ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00