Dark Light
Нийгэм | 2024-04-27

Х.Нямбаатар: Хоолны соёлд өөрчлөлт хийе хэмээн дэмжсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн 7 хоногт Улсын Их дэлгүүрийн өмнө байрлах Битлзийн хөшөө орчимд гудамжны хоолны үйлчилгээ эрхэлж байсан иргэдийг хөөсөн гэх мэдээлэл гарсан. Тухайн асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудастаа тайлбар хийжээ. 

Хотын дарга Х.Нямбаатар:  "2 жилийн өмнө "Их хотын Street food" реалити шоуг санаачлан Япон, Энэтхэг, Пакистан тогооч нарыг ахлах тогоочоор оролцуулан, өөрөө ч нэг дугаарт нь оролцож байв. Нямбаатар хотын дарга болоод гудамжинд хоол заруулахгүй байна гэсэн ташаа мэдээ явж байна лээ. Харин эсрэгээрээ би гэдэг хүн өөрөө санаачлан дэмжиж хуульд нь өөрчлөлт оруулж өгч байв.

Энэ талын харилцааг зохицуулах хуулийн заалтыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон зөвшөөрлийн тухай хуульд оруулж өгсөн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын дагуу тухайн дүүргийн засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх цэгийг тогтоож, захирамж гаргадаг. Сүхбаатар дүүргийнхэн Цэрэндоржийн гудамж буюу Битлзийн хөшөө орчимд гудамжны хоол хүнсний үйлчилгээ эрхлүүлэхгүй гэж шийдсэн юм шиг байна лээ. Тэнд хоол хийж байсан залуусыг хөөж байгаа харагдсан. 

Миний хувьд энэ чиглэлийн бизнесийг дэмжье, залуучуудад боломж олгоё, хоолныхоо соёлд бага ч гэсэн өөрчлөлт хийе гэдэг үүднээс чадахаараа л дэмжиж өдий хүрсэн" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00