Dark Light
Нийгэм | 2024-04-28

Японы Улсын Элчин сайд М.Игавахара Орхон аймагт ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Игавахараг  Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хэлэхдээ, “Манай Орхон аймаг Япон Улсын зарим хоттой найрамдалт хамтын ажиллагаатай. 2018 онд Токамачи хоттой харилцаа тогтоож боловсрол, дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж хог ачих техник, сургуулийн ширээ, сандал, тоглоом зэргийг нийлүүлж байсан. Харин энэ удаа танай улсын Китакюүшюү хоттой  хамтын ажиллагаатай ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.  

Мөн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж багасч байгаа тул цаашид боловсролын салбарт хамтран ажиллахыг хүсч байна гэлээ.

Үүний хариуд Элчин сайд М.Игавахара “Юуны өмнө энэ жил танай хотод Анхдагч, илгээлтийн эзэд ирсэний 50 жилийн ой тохиож байгаад баяр хүргэе. Манай улсын хотуудтай хамтын ажиллагаа тогтооход бид дэмжин ажиллах болно. Мөн боловсролын салбарт хамтран ажиллахад таатай байна” гэсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00