Dark Light
Нийгэм | 2024-04-29

Нийслэлд 7 хоногт гал түймрийн 37 дуудлага бүртгэгдэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 7, гал түймрийн 37 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 165 иргэний эрүүл мэнд, амь нас, 11 тэрбум 665 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. 

Он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 47 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. 

Иргэд хашааны шар өвсөө шатааж байгаа нь эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөрөө хохирох эрсдэл, ой хээрийн түймрийн болзошгүй аюулыг дагуулж байна. 

Иймд хуурайшилт ихтэй байгаа энэ үед ногоон бүсэд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө шатаалгүй цэвэрлэх нь гал түймрээс эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгө, ногоон бүсийг хамгаална.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00