Dark Light
Нийгэм | 2024-04-29

Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-29/ Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангайн, Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсэг, Өмнөгөвь, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар 0.1-20.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0 см, Бууцагаан, Хүрээмарал 12.0 см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0 см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Тухайлбал, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0.0-5.0 мм, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-2.0 мм, 25-нд нутгийн хойд хэсгээр 0.0-5.0 мм, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7.0 мм, 27, 28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-19.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Булган 27.8 мм, Өвөрхангайн Арвайхээр 23.3 мм, Баянхонгорын Гурванбулаг 21.2 мм, Өмнөговийн Ноён 20.0 мм, Өвөрхангайн Зүүнбаян 19.2мм, Өмнөговийн Ханбогд 19.0 мм, Архангайн Цэцэрлэг 18.0 мм, бусад нутгаар 0.0-17.3 мм бороо, нойтон цас оржээ.

Эх сурвалж: ЦУОШГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00