Их зохиолч Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" жүжгээс сэдэвлэн балетмейстер Б.Жамъяндагва "Үйлийн гурван толгой" хэмээх гурван бүлэг 4 үзэгдэлт бүжгэн жүжгийг дэглэн тавьж 1987 оны 03 сарын 28-ны өдөр нээлтээ хийж Улсын Ардын дуу бүжгийн чуулгын удирдаач Х.Сүндэд удирдаж байв. Б.Жамъяндагва уг балетыг зохиолчийн анхны эхийг баримталж эмгэнэлт бүтээлийн төрөл жанраар туурвисан юм. Уг бүтээлийн хөгжмийг МУГЖ Ж.Мэнд-Амар үндэсний хөгжимд зориулан бичсэнийг 2007 онд УГЗ В.Боролдой симфони найрал хөгжимд хөрвүүлсэн байна.
“ҮЙЛИЙН ГУРВАН ТОЛГОЙ” балет 2024 оны 05-р сарын 04, 05-ны өдрүүдэд 17:00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглоно.
Хөгжим: Ж.Мэнд-Амар
Цомнол: Д.Нацагдорж
Удирдаач: Т.Гэрэлцэцэг СТА
Бүжгийг дэглэсэн: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
Хөтлөх найруулагч: Т. Ганбаяр
Ерөнхий зураач: Л.Гаваа ТШ, МУУГЗ, АЗ
Тасалбарын үнэ 30.000, 40.000, 60.000 төгрөг байна.
Тасалбарыг: УДБЭТ-ын билетийн касс болон https://ticket.mn/event/1262/ авах боломжтой.

АДМИН








Нийгэм





