2024 оны 4-р сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хөндлөнгийн хүмүүсийн заавар зөвлөгөөг чихнийхээ дэргэдүүр өнгөрүүлэх хэрэггүй. Тэд бүр таны өрсөлдөгч байсан ч хамаагүй, шүүмжлэл нь алдааг тань засахад ихээхэн нөлөө үзүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Оройдоо настай хүмүүсийнхээ эрүүл мэндэд бага ч болов анхаарал тавиарай. Тэдний бие тавгүйрхэх, даралт ихсэх зэрэг ажиглагдаж магадгүй.
Үхэр: Өнөөдөр та өөрийн танилын болон ажил хэргийн хүрээллээ нэмэгдүүлж, маш өргөн хүрээгээр ажиллах болно. Ажил мэргэжлийн хувьд маш таатай, гүйцэтгэл өндөртэй байхаас гадна хамт олны дунд нэр хүндийг олж чадна. Шинээр ажил, бизнес эхлүүлэхэд таатай байна. Энэ удаагийн төлөвлөгөөгөө амжилттай эхлүүлж чадвал ирээдүйд таныг ихээхэн үр ашиг хүлээж байна.
Ихэр: Өнөөдрийн ажлын уулзалт танаас ихээхэн хэмжээний хүч чармайлт шаардах болно. Бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй. Амжилт зөвхөн тууштай, удаан хугацааны үр дүнд ирнэ гэдгийг санаарай. Үдээс хойш бие тавгүйрхэх, дотор муухайрах зэргээр доройтуулна. Хэрэв та зорьсон зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар ч ажил байсан жижиг гэж гололгүй чин сэтгэлээ зориулж чадвал танд ирэх үр дүн нь хүссэнээр чинь байх болно.
Мэлхий: Мөнгө санхүүгийн байдал тааруу байгаа ч хурдан хугацаанд дээшлэхгүй. Улс төр нийгмийн ажилчдын ажиллах нөхцөл байдал жаахан төвөгтэй болж магадгүй. Бүсгүйчүүд олон хүний хэл аманд өртөхгүй байх бүх арга чаргыг хэрэглэж, өөрөөсөө хар муу хэл амыг зайлуулахыг хичээ. Хэт их бусдын анхаарлыг татах хэрэггүй.
Арслан: Азтай өдөр. Сэтгэл гаргаж хийсэн ажил тань олны таашаалыг хүртэж таныг алдаршуулна. Мөн бусдад үлгэр дуурайл болж энэ үйлдлээрээ өөрөөрөө бахархах болно. Сул дорой байдал гаргах нь таныг бусдын өмнө ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй ажлын амжилтаас чинь хойш татах тул өөртөө итгэлтэй байж үг, үйлдэлдээ итгэлтэй, бат зогсохыг зөвлөж байна.
Охин: Өнөөдөр та юу ч хийсэн хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Албан ажил дээр асуудал үүсэж магадгүй. Нөхцөл байдал буруугаар эргэх магадлал өндөр. Үүнийг та өөртөө хэт хүндээр тусгаж хүлээж авах хэрэггүй. Ажил хэргийн холбоогүй, хөндлөнгийн хүмүүсийн тусламжийг авна. Уран бүтээлч, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нэлээд их хүчин чармайлт гаргаж, шинэлэг арга барилаар ажиллахыг хүснэ.
Жинлүүр: Ахмад настнуудтай болгоомжтой харьцаж, тэнцвэртэй байдлыг эрхэмлээрэй. Зөрчилдөөн үүсгэх асуудлыг эвээр шийд, хүндрүүлэх хэрэггүй. Таны амьдралд гэнэтийн эргэлт хийж магадгүй тул ямар нэгэн чухал зүйлийг яаран хийх гэж зүтгэх хэрэггүй. Хайртай хосууд болзоонд явах, үзвэр үйлчилгээ үзэх зэргээр таашаал эдэл.
Хилэнц: Таны хамгийн ойрын хүн тань танаас тусламж дэмжлэг хүсэж магадгүй. Энэ үйлдлийг та тоолгүй өнгөрүүлж болохгүй бөгөөд таны тус дэм бусдын амьдралыг өөрчилж болохуйц байж болно. Танд материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Үүнд та сэтгэл хангалуун байж чадна. Хосуудын харилцан гомдол эхний удаад тайлагдахгүй.
Нум: Эрсдэлтэй өдөр. Эрчүүдийн өөрчлөлт шинэчлэлт нь эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг ихэд татах бөгөөд тэдний энэ байдалд дасан зохицох шаардлага үүснэ. Тэдний шийдэмгий байдал нь ажлын амжилт, хувийн карьераа өсгөхөд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ. Сэтгэн бодох чадвар туйлын өндөр байх тул бүтээн туурвих, бичиж боловсруулахад тохиромжтой байна.
Матар: Гаднын сөрөг нөлөөллийн улмаас амгалан тайван байдал тань алдагдаж магадгүй. Гэвч таны аливаад хандах хандлага нь сөрөн ирсэн таагүй нөхцөл байдлыг багасгахад тус болох болно. Шинээр хүнтэй танилцах, өөрт таалагдахгүй хүмүүсийн дунд стрессээ барьж суух хэрэггүй. Хэн нэгэнтэй үзэл бодлын зөрчилд орж мэднэ.
Хумх: Бүтээн туурвих, алдаагаа засах, найр наадамд очиж магадгүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж хэт дарвихгүй байхыг зөвлөж байна. Зарим нэг гомдол нь цагаа олоогүйгээс болж зөрчилдөөнд хүргэж болзошгүй. Таны гэрлэн бүрхүүл бүдгэрч, сэтгэл гутралд автаж болзошгүй тул туйлын болгоомжтой байхыг зөвлөж байна. Та энэ өдөр дурсан санах, өнгөрсөн дурсамжаа эргэн сөхөх болно.
Загас: Таны удирдах чадвар, бусдыг манлайлан үлгэрлэх байдал тань таны хүрээллийг улам бүр нэмэгдүүлж, байр суурийг тань бататгаж өгнө. Хэрэв олны өмнө үг хэлэх шаардлага тулгарвал сайтар бэлдэж, боловсруулахыг зөвлөж байна. Энгийн зүйл байсан ч алдах магадлал өндөр гэдгийг санаарай. Биеийн хүчний ажлаас бэртэл авч болзошгүй.
АДМИН








Нийгэм





