Dark Light
Нийгэм | 2024-04-30

Өнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсад 1998 оноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны энэ өдрийг хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилгоор “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн. Монгол Улсад 2006 оноос хойш Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар жил бүр тэмдэглэж ирсэн байна. Энэ өдрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хүүхдийг ивээх сан, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” цахим аяныг зохион байгуулж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга бүхий постер, мэдээ мэдээлэл, эцэг, эхчүүдэд түгээмэл тохиолддог бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зөвлөгөөг хүргэн ажиллаж байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу “Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэн, хүүхдэдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна. 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00