Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
МЕТА компанийн Ази Номхон далайн бүс, төв Азийн орнуудын олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 04 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад холбогдох байгууллагуудтай уулзалт хийсэн болно.
Түүнчлэн Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвслүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фейсбүүк платформыг хэрхэн ашиглах талаарх сургалт мэдээллийг 4-р сарын 25-ны өдөр зохион байгуулав.
Энэхүү сургалтаар Фейсбүүк орчинд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ мэдээллийг устгах, тархалтыг бууруулах чиглэлээр тус компанийн баримталж буй зарчим, дүрмийн талаар танилцуулав.
Сургалтын үеэр тус компанийн зүгээс Фейсбүүк платформыг ашиглан сонгууль болон улс төртэй холбоотой аливаа зар сурталчилгааг явуулахдаа өөрийн Фейсбүүк хаягийг заавал баталгаажуулах шаардлагатайг анхааруулсан.
Иймээс хэрэв аливаа төрлийн улс төрийн болон сонгуулийн сурталчилгаа явуулах бол өөрийн Фейсбүүкийн хаяг (profile account)-ийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) шаардлагатайг анхаарна уу.
Фейсбүүкийн хаягийн мэдээллийг баталгаажуулах (ID authorization) заавартай дараах холбоосоор орж танилцана уу.
https://www.crc.gov.mn/pages/show/z-vl-mzh-cahim-orchin https://www.facebook.com/business/help/208949576550051...

АДМИН








Нийгэм





