“Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх Ажлын хэсгийг ахлан ажиллаж, хуулийн зүйл заалт, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллалаа.
Энэхүү хуулийн төслийг баталсантай холбоотой Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд өрнүүлэн, Төв аймагчууд энэ цаг үед Хоршоологчдын зөвлөгөөнөө зохион байгуулж байна.
"Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хүрээнд малчид маань Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтын дэмжлэгтэйгээр 50 сая хүртэлх төгрөгийн жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл авах боломж бүрдэж байна.
Улмаар хамтын хөдөлмөр эрхэлж, өөрсдөө илүү орлоготой, үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдтэй, хот суурин газрын иргэд чанартай мах сүүг тогтвортой үнээр хэрэглэх болно. Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөөд ажлын байрууд олноор бий болж, иргэд орон нутагтаа орлоготой амьдрах боломж нэмэгдэнэ.



АДМИН








Нийгэм





