Dark Light
Нийгэм | 2024-05-01

Хүн хөнөөх захиалга өгсөн этгээдийг албадан авчирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2015 онд Монгол Улсын иргэн “А”-г бусдын захиалгаар хутгалж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь ОХУ-аар дамжин БНХАУ-руу оргон зайлсныг Интерполын шугамаар эрэн сурвалжлан олж тогтоон түүнийг 2017 онд БНХАУ-аас шилжүүлэн авч холбогдох хэргийг шалгахад “А” нь “Б” гэгчийн захиалгаар уг хүн амины гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Тэгвэл дээрх хүнийг алах гэмт хэргийг үйлдэх захиалгыг өгсөн “Б” нь тухайн үед мөн гадаад улсад оргон зайлсан байсныг Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлан “Шувуу” ажиллагааны хүрээнд Австрали Улсад байгааг нь тогтоож тус улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилласны дүнд Монгол Улсад албадан авчрах ажиллагааг явуулж байна.

Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн Ерөнхий Газраас Австралийн Холбооны Улсын Хууль сахиулах байгууллагууд, тус улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран амжилттай зохион байгуулжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00