Dark Light
Нийгэм | 2024-05-01

"Бэлтэс мөрөн"-гийн хэргийн шүүх хурал хойшлов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдаж, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшилсон байна.

Мөн “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага зэрэг нэр бүхий 9 яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хэргийн талаар тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 213.032.414.032 төгрөгийг иргэдээс татан төвлрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2595 иргэнд 45.491.459.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00