Dark Light
Нийгэм | 2024-05-01

ГССҮТ-д 85 ширхэг зөөврийн компьютер олгов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна.

Энэ ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт, Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжүүлэн зохион байгуулж байгаа юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд “DELL” маркийн хүчин чадал сайтай 85 ширхэг зөөврийн компьютер олгосныг УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн бие төлөөлөгч Х.Нармөнх болон ажлын албаны төлөөлөл өнөөдөр нийт тасаг, албадын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд гардууллаа. 

Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэхэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дэмжсэн чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00