Dark Light
Нийгэм | 2024-05-02

Хэл хуурчдын анхдугаар чуулга уулзалт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол угсаатан Хэл Хуурчдын Холбооноос санаачлан хэрэгжүүлэх хэл хуурчдын чуулга уулзалтыг энэ сарын 6-ны өдөр Соёлын Яам болон харьяа байгууллагууд дэмжин, хамтран зохион байгуулна.

Чуулга уулзалтаар:

- Хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэлжүүлж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх

- Хэл хуурыг түгээн дэлгэрүүлж, олон нийтэд сурталчлах

- Хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлэх

- Хэл хуур хөгжмийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах

- Хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Энэхүү чуулга уулзалт нь Монголын язгуур соёлын нэгэн гол хэсэг болох хэл хуур хөгжмийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ төрлийн анхдагч арга хэмжээ болж буйгаараа онцлог юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00