Dark Light
Нийгэм | 2024-05-02

Сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээнд орсон өөрчлөлтүүд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэхүү шинэчлэлтэй холбогдуулан ЭМДЕГ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд гарсан шийдвэрүүдийг танилцуулж, иргэд болон эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээлэл, зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна. 

Үүнтэй холбоотойгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолд орсон өөрчлөлтүүдийг цуврал болгон танилцуулж байна.

Улсын хэмжээнд нийт 47 сувилал ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан. Үүнээс Улаанбаатар хотод 22, орон нутагт 25  байгууллага сувиллын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээг ЭМДҮЗ-ийн 06 дугаар тогтоолын шинэчилсэн өөрчлөлтөөр гурван гол оношоор хамардаг төрлийн үйлчилгээг гаргасан. Үүнд нэгдүгээрт, сувиллын байгууллагаас үзүүлэх сувиллын тусламж, үйлчилгээ- 260000 төгрөг, хоёрдугаарт, сувиллын үзүүлэх сэргээн засахын тусламж үйлчилгээ- 400114 төгрөг, сувиллын үзүүлэх уламжлалтын тусламж үйлчилгээ- 416000 төгрөг. Энэ төлбөрийг хамтын төлбөргүйгээр 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж байна. Иргэн, даатгуулагч ЭМД-аа төлсөн бол сувиллаас үзүүлэх үйлчилгээг жилд нэг удаа авах боломжтой. Мөн дээрх төрлүүдийн үйлчилгээг сувиллаас авахад оношлогоо шинжилгээний зардал багтсан. Тиймээс оношлогоо шинжилгээний нэмэлт төлбөр авахгүйгээр үйлчлэх зохицуулалтыг багтаасан байна. 

Сувиллаас үзүүлэх үйлчилгээ харилцан адилгүй тул зарим сувилал нэмэлт төлбөртэй, зарим нь 100 хувийн хөнгөлттэй үйлчилгээг авах боломжтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00