Dark Light
Нийгэм | 2024-05-02

"СИТИ Аянга" баг оюутны лигийн 4 дэх аваргаа хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын оюутны лигийн 2023-2024 оны улирлын аваргаар СИТИ их сургуулийн “СИТИ Аянга” баг тодорлоо. Уг багийг Д.Мөнхтүвшин дасгалжууж, туслах дасгалжуулагчаар С.Эрхбаяр ажилласан байна. М.Бат-Оргил ахлагчтай “СИТИ Аянга” баг нь  2016, 2017, 2018 онд дараалан түрүүлсэн түүхтэй. Энэ удаад дөрөв дэх түрүүгээ хүртэж байгаа юм.

Аваргын төлөө оюутны лигийн түүхэнд нийт 12 удаа, сүүлийн найман улирлын долоод нь финалд шалгарсан, таван удаагийн аварга МИУС-ийн “Шонхорууд” багтай тоглосон. Ширүүн өрсөлдөөн үзүүлсэн тоглолтын төгсгөлд “СИТИ Аянга” багийн тоглогчид илүү байж 63:59-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Финалын шилдэг тоглогчоор “СИТИ Аянга” багийн тоглогч Б.Маргад тодорлоо. Тэрээр аваргын төлөөх тоглолтод 18 оноо, долоон самбар, хоёр бөмбөг таслалт хийж, амжилтаараа шилдэг тоглогчоор шалгарав. Мөн 2023-204 оны улирлын шилдэг тоглогчоор “СИТИ Аянга” багийн тоглогч Н.Эрдэнэ шалгарлаа. Тэрээр улирлын турш жигд сайн тоглолт үзүүлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00