Dark Light
Нийгэм | 2024-05-02

Н.Номтойбаяр “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтыг ахалж нэр дэвшинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Үндэсний эвсэл" өнөөдөр /2024.05.02/ УИХ-ын сонгуульд оролцох батламжаа Сонгуулийн Ерөнхий хорооноос авлаа. 

“Үндэсний Эвсэл” нь үндэсний ардчилсан үзэл баримтлалд тулгуурлан улиг болсон улс төрийн намын тогтолцоог эрс өөрчлөх, эрүүлжүүлэх, төрийг намчдаас салгах, үүнийгээ эрх зүй болон эдийн засгийн арга замаар хэрэгжүүлэхийг удирдлага болгож байна. 

Энэ хүрээнд мөрийн хөтөлбөртөө эдийн засаг-нийгмийн бодлогын уялдааг хангах, төрийн бодлогын төвд хүнээ тавихыг чухалчилжээ. 

"Үндэсний Эвсэл" нь 1 улс төрч - 1000 мэргэжилтэн зарчимтай. Ингэснээр салбар, салбарын туршлагатай мэргэжилтнүүдийг төрийн бодлого, шийдвэр гаргахад оролцох боломжийг нээж өгөх юм. 

Ийнхүү СЕХ-ноос батламжаа гардсанаар Сонгуулийн тухай хуулийн дагуу тус эвсэл нь энэ сард нэр дэвшигчдээ тодруулна. Ингэхдээ дотооддоо хуйвалддаг намын зарчмаар бус иргэдээрээ нээлттэй хэлэлцүүлж, асуулгын замаар нэр дэвшигчдээ шалгаруулахаараа онцлог. 

"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр энэ удаагийн сонгуульд жагсаалтаа ахалж нэр дэвших бөгөөд Эвсэл нь УИХ-ын сонгуульд оролцоход бэлэн гэдгээ өнөөдөр илэрхийллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00