Dark Light
Нийгэм | 2024-05-02

Үхэр: Эрч хүчтэй өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 5-р сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ачаалалтай өдөр. Удаан хол байсан ойр дотнын хүнтэйгээ уулзалдах, эсвэл хамаатан садны тань хэн нэгэнд хүндхэн зүйл тохиож олуулаа цуглаж магадгүй. Гэнэтийн үйл явдлууд нь амьдралын хэмнэлийг тань өөрчилж, нэлээд хугацаа авч мэднэ. Бүсгүйчүүдийн хувьд аливаа зүйлд санаачилгатай байж олон хүнд, тэр тусмаа ээж аавдаа чин сэтгэлээсээ тус дэм болохыг хүснэ. 

Үхэр: Эрч хүчтэй өдөр. Бүх зүйлийг өөрийн чадлаар хийх гэж зүтгэх нь танд ихээхэн төвөг учруулж, ядрааж магадгүй тул олны хүчийг зөв зохистой ашиглахыг зөвлөж байна. Эхлүүлсэн зүйлдээ хариуцлагатай байж эхнээс нь дуустал нь няхуур хандахыг зөвлөж байна. Та энэ өдөр манлайлагч, зааварлагч, зохион байгуулагч байж чадна. 

Ихэр: Таатай өдөр. Хүчин чармайлт гарган хийсэн зүйл тань үр дүнгээ өгч олны анхаарлын төвд орж мэднэ. Энэ нөхцөл байдал нь таныг бусдын дунд нэр хүндийг тань өсгөж, ирээдүйг тань гэрэлтүүлэх болно. Ихэмсэг зан, хуурамч төрх нь сайн үйлийг авчрахгүй тул аливаа зүйлд өөрийн чин сэтгэлийг харуулж, даруу төлөв байхыг зөвлөж байна. 

Мэлхий: Тайван өдөр. Таны төлөвлөгөөнөөс мартагдаж хоцорсон зүйлсээ нэгтгэн ахин нэг боловсруулалт хийхэд гэмгүй. Та өөрийн амьдралд байж болох бүх л гарц, боломжийг ашиглахыг хүснэ. Аар саар асуудал, мөнгө төгрөгтэй холбоотой зүйлсийг ч орхигдуулалгүй дор бүр нь шийдвэрлэх, аливаад ухаалаг алхмуудыг хийж чадна. Өдөр тутмын амьдралаа яаран бүү эвд. 

Арслан: Зөрчилтэй өдөр. Болгоомжгүй зан, бодолгүй хэлсэн үгнээсээ болж хайртай хүнээ гомдоож магадгүй. Энэ удаад нөхцөл байдал нэлээд таагүй, эв эеэ олоход багагүй хугацаа шаардаж магадгүй. Танд томоохон үйл явдал тохиож магадгүй. Энэ нь амьдралд тань гайхамшгийг авчирч мэдэх юм. Болж буй бүх зүйл танаас ихээхэн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах болно. 

Охин: Хүнд өдөр. Амьдралын олон нарийн ширийнийг хөндөж, хамтран хэлэлцэж шийдвэрлэнэ. Бусдаас дэмжлэг туслалцаа, эрч хүчийг олж авна. Итгэлцэл алдагдах, алдаа эндэгдэл гаргах, харилцааны асуудлууд босож ирэх ба юун түрүүнд өөрөөсөө дутагдал хайж, бусдын байр сууринаас бодож үзэх хэрэгтэй. Магадгүй сэтгэл санааны хямрал, тогтворгүй байдалд орно. 

Жинлүүр: Зөрчил ихтэй өдөр. Эрчүүд ялихгүй зүйлээс болж уурлаж бухимдан хамаг нервээ барна. Энэ нь бусдад төвөг удаад зогсохгүй өөрийнхөө эрч хүч, энергийг үрэхээс цаашгүй байх болно. Санхүүгийн тал дээр их цаг хөдөлмөр зарцуулж байж амжилт ирэх болно гэдгийг одод танд анхааруулж байна. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, дүгнэлт хийх цаг нь ирсэн байна. 

Хилэнц: Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ашиг орлого арвинтай байх бөгөөд эрчээ сулруулахгүй байхыг зөвлөж байна. Одоо л бүх чадлаараа, нөөц бололцоогоороо ажиллах цаг ирсэн байна. Шинээр нэвтрүүлэх, үйл ажиллагааны хүрээгээ тэлэх, эсвэл бүр шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол яарах хэрэггүй. Бүх зүйл бэлэн болсны дараа тайвнаар эхлүүлээрэй. 

Нум: Азтай өдөр. Мэргэжлийнхээ ажлыг хийж чадахгүйд хүрвэл та өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ барьж ав. Одоо л хөдлөхгүй бол танд боломж олон дахин олдохгүй. Бичиг баримттай холбоотой бүх төрлийн ажил тань бүтэмжтэй байхаас гадна таны удаан хугацаанд бодож байсан зүйл тань нааштай хариу дуулна. 

Матар: Хоёрдмол өдөр. Ганцхан далайцтай ажил хийхэд таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжрахыг одод хэлж байна. Иймд төлөвлөгөө, санаагаа сайтар боловсруулж найдвартай, баттай болсон үед нь, зөв цагт нь хэрэгжүүлэхэд амжилт таны гарт ирэх болно. Харин таны сонор сэрэмжгүй, хайхрамжгүй харилцаа, бүдүүлэг зан тань эргэн тойрны хүмүүсийн дургүйцлийг хүргэж болзошгүй.

Хумх: Эерэг өдөр. Хумхын зарим эрчүүд сэтгэл зүрхний асуудлаа зохицуулж чадахгүй шаналж магадгүй. Энэ байдал удаан үргэлжилбэл өмнөө тавьсан зорилгоо ч умартаж мэднэ. Сэтгэл санааны байдал нь энгийн байдлаас илрэн гарахгүй. Харин амьдралдаа ямар нэгэн зорилго тавин түүндээ хүрэхээр тодорхой хүлээлтэд орсон нэгэн нь таатай хариу сонсоно. 

Загас: Тайван өдөр. Төлбөр тооцоотой холбоотой асуудлууд таны алтан цагаас ихээхэн хумслах бололтой. Та найдвартай, итгэлтэй хүнээр өөрийн хийж байгаа зүйлийг дүгнүүлж, бүр шалгуулахад буруудахгүй. Таны сэтгээгүйг нөгөө хүн тань сэтгэж чадна гэдэгт итгэлтэй байж болно. Оюун санаагаа цэгцэлж, элдэв муу бодол, атгаг санааг үлдэн хөөж гарга.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00