Dark Light
Нийгэм | 2024-05-02

Хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 25

2024.05.03 / БААСАН ГАРАГ

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН

ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 05.31-20.08

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 5 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 25, Чөдөр одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:31-20:08. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00