“Монголд зочлох жил” 2023-2025 арга хэмжээний хүрээнд Монгол Улсыг Япон Улсад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Япон Улсын Нэрима дүүргийн “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд “Хаврын баяр”-тай хамтатган зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд Монгол, Японы уран бүтээлчдийн тусгай тоглолтыг аяллын 5 хөтөлбөртэй толилуулах юм.
Арга хэмжээнд Япон Улсын нэрт жүжигчин, дуучин Акира Кобаяши, Хурд хамтлаг, Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва, дуучин Г.Маргад /Magnet Brain/, “Зэвтү” хамтлагийн уран бүтээлчид оролцоно.
Мөн аяллын 5 хөтөлбөр
- ЧИНГИС ХААН БА ТҮҮХЭН АЯЛАЛ,
- ГОВЬ БА ОД,
- АДАЛ ЯВДАЛТ,
- НЭГ ЖУУЛЧИНД НЭГ ХОНЬ БА НҮҮДЛИЙН АЯЛАЛ,
- ӨВЛИЙН АЯЛАЛ БА ТАЙГА хөтөлбөрийг танилцуулна.
Арга хэмжээг Японы хэвлэл мэдээллийн NHK телевиз, Санкэй сонин, Nikkan Спорт сонин, Өдөр тутмын спорт, Хова сонин, ТВ Асахи, Чуничи сонин, Kyodo News , Орикон Мэдээ сурвалжилна гэдгээ мэдэгдлээ.
АДМИН








Нийгэм





