Dark Light
Нийгэм | 2024-05-03

Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт өндөрлөлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүний эрхийн Үндэсний Комисс, Батлан хамгаалах яам хамтран ажиллахаар байгуулсан Санамж бичигт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон хүмүүнлэгийн эрх зүйн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон цэргийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, цэргийн нэгтгэл, анги, байгууллага дахь дүрмийн бус харьцаа, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэргийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон зорилтыг тусгасан юм.

Энэ хүрээнд Зэвсэгт хүчний хэмжээнд хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг явуулах "Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт"-ыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, доктор, дэд профессор Б. Энхболд, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, БХЕХШ-ийн Ажлын албаны дарга хурандаа Т.Мөнхбаяр, 3ХЖШ-ын Захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дашзэвэг, Хуулийн хэлтсийн дарга, хуулийн зөвлөх, хурандаа Б.Балжинням болон бусад албаны хүмүүс оролцож, гэрчилгээ гардууллаа.

Сургалтад оролцсон Зэвсэгт хүчний 45 алба хаагч "Хүний эрхийн сургагч багш" болж, өөрсдийн алба хааж буй төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, анги, байгууллагадаа хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00