Dark Light
Нийгэм | 2024-05-03

Ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га талбайд ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх тэмцлийн ажил хийнэ.

Монгол улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах хээрийн сургалт 2024 оны 05 дугаар сарын 01-нд Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын аманд зохион байгуулагдлаа.

Тус сургалтад АНУ, Канад улсын судлаач эрдэмтэд, МУИС-ийн судлаачид, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.

АНУ, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол оронд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцолж, цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлж хамтран ажиллахаа мэдэгдэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00