Dark Light
Нийгэм | 2024-05-03

Мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалтыг зохион байгуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газраас ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, сургагч багш нарын сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтын үеэр дарга, хурандаа А.Дашням “Онцгой байдлын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үндсэн үүрэгтэй та бүхэн, ажилдаа идэвх зүтгэлтэй хандаж, орчин үеийн техник технологи, инновацыг нэвтрүүлж, санал санаачилга, эрч хүчтэй ажиллах шаардлагатай" гэдгийг онцлоод, цаашдын ажилд нь амжилт хүслээ.Сургалтыг нээж тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шинэлэг арга барилаар зохион байгуулж ажиллахыг алба хаагчдад чиглэл болголоо. Сургалтын үеэр олон улсын байгууллагуудын зөвлөх, сургагч багш /Burnout coach/ Б.Бүрэнжаргал “Ажлын байрны стресс менежмент”, МУИС-ийн Сэтгүүлзүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш PH.D Д.Идэржаргал “Төрийн байгууллагын мэдээлэл харилцаа, олон нийт, сошиал хөгжүүлэлт”, ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа “Онцгой байдлын байгууллагын мэдээллийн технологи”, “Тэрбум мод аппликейшн ашиглах заавар”, "Гал түймэр, гамшиг ослын дуудлага мэдээлэл бүртгэх нэгдсэн программ”-ын талаар алба хаагчдад шинэ мэдлэг, мэдээлэл хүргэсэн юм. Сургалтад нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш нар хамрагдлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00