Dark Light
Нийгэм | 2024-05-03

НЗДТГ, Удирдлагын академи хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЗДТГ болон Удирдлагын Академи хооронд 2020 онд байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд нийслэлийн харьяа бүх шатны байгууллагуудын албан хаагчдын мэргэшлийн түвшин, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Санамж бичгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд сургагч багш бэлтгэх, агуулга, хөтөлбөр боловсруулах, Хүний нөөцийн хөгжлийн төвийн чадамжийг үнэлэх, чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийлээ. Мөн “Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх сургалт”-ыг таван удаа хамтран зохион байгуулж, нийслэлийн нутгийн захиргааны 99 байгууллагын 331 албан хаагчийг хамруулаад байна. 

Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, нийслэлийг хөгжүүлэх дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан нийслэлийн хөгжлийн бодлогыг төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, Засгийн газрын 2019 оны 299, 2023 оны 303 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд “Хамтран ажиллах гэрээ”-г Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяр, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нар байгууллаа. 

Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” 299 дүгээр тогтоолоор батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын 2023 оны “Баг хорооны засаг дарга нарыг чадавхжуулах талаар авах арга хэмжээний тухай” 303 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, төлөвлөх, гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд дараах чиглэлээр хамтран ажиллах, хамтран сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулах, баталгаажуулах зэрэг хүрээнд хамтран ажиллахаар тохиролцож хоёр байгууллагын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм. 

Ташрамд, энэ жил Удирдлагын академийн 100 жилийн ой тохиож буй. Монгол Улсын нийт төрийн албан хаагчдын 30 хувь нь нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байна. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Удирдлагын академитай хамтын ажиллагаа нь нийслэл хотынхоо хөгжил, дэвшлийн манлайлагч хөдөлгөгч хүч болсон нийслэлийн төр захиргааны байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй” гэдгийг энэ үеэр онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00