Dark Light
Нийгэм | 2024-05-03

Хумх: Таатай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны тавдугаар сарын 04-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хүнд өдөр. Хэн нэгний заль мэхэнд өртөж магадгүй. Тэд танаас нэлээдгүй мөнгө, материаллаг зүйл, итгэлийг тань дээрэмдэх болно. Сайн бодож боловсруулаагүй байж сэтгэлийн хөөрлөөр том үйл эхлүүлнэ гэж зүтгэх хэрэггүй. Энэ нь таныг ихээхэн алдагдалд хүргэнэ. Өөрийн хүчин зүтгэл, хөдөлмөрийн хүчийг ашиггүй алдагдал ихтэй зүйлд бүү зарцуул. Бүсгүйчүүд цаг зуурын хямралд өртөж магадгүй. 

Үхэр: Өнөөдөр өмнөх өдрүүдийн сайхан сэтгэгдлээс хамааран ажил хэрэгт шийдвэр гаргахад төвөгтэй, ажиллах эрч хүч тааруу байна. Өнөөдөр олон нийтийн дунд орж ажиллах, зохион байгуулах зэрэг ажил үр дүн муутай байна. Та хамт ажилладаг хүнээсээ зэмлэл, гомдол сонсох магадлалтай. Хайртай хосуудын харилцаанд эерэг таатай мөчүүд ирнэ. Таатай нөхцөл байдлыг удаан хадгалахыг зөвлөж байна.

Хамтатгах: Ажил хийж үзээгүй, мөнгөний үнэ цэнийг мэдрээгүй залуус өнөөдөр ажлын амтыг мэдрэх болно. Тэдний хувьд хялбар ажил гэж байдаггүй гэдгийг сэтгэлдээ шингэтэл мэдрэх болно. Аав ээж, ах эгчийн зөвлөгөө, хөдөлмөр зүтгэл, ач тусыг амьдралдаа үлгэр дуурайл болгох ухамсрын өдөр байх болно. Ажлын ачаалал бүсгүйчүүдийн хувьд тун бага байж тэдэнд орчин үеийн, одоо цаг үеийн мэдээлэл сонирхох цаг зав их гарна. Эрчүүд томилолтоор явах эсвэл хөдөө алс явахад тохиромжтой. 

Мэлхий: Бүтээлч сэтгэлгээ тань идэвхжиж, уран бүтээл туурвих нь амжилттай байна. Гэхдээ энэ амжилт шийдвэрээ анхаарал болгоомжтой гаргахаас ихээхэн хамаарна. Хэт хийсвэр байдал ямар хариу авах ёстой тэр дагуу байна. Өнгөрсөн үйл явдал болон цаг хугацааг бүү хүлээ. Ямар ч үед хувийн сахилга баттай байх нь чухал. Хэн нэгний хоосон магтаалаас болгоомжил. Таныг хожим унагах нүх ухаж буй хүмүүс тэр дунд байна.

Арслан: Хоёрдмол шинжтэй өдөр. Өнөөдөр хайр дурлалын асуудал анхаарлын төвд байна. Гэр бүлийн хүмүүс хоорондоо харилцах харьцаандаа туйлын болгоомжтой хандаарай. Бүсгүйчүүд дотроо бодож, айдас түгшүүртэй байснаас шийдэмгий байж үйл явцын өрнөлийг хурдасга. Хөнгөн гутрал нь ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж шүүмжлэл дагуулна.

Охин: Зөрчилтэй өдөр. Өнөөдөр танд эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанд олон олон асуудлууд тулгарах шинжтэй байна. Хэрвээ та энэ үед харилцан буулт хийхгүй бол нөхцөл байдал дээд цэгтээ хүрч аюул нүүрлэхийг анхаар. Таны хувьд ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаа эмзэг болсон юм шиг л санагдах бололтой. Ойр зуурын үл ойлголцолд хэтэрхий их ач холбогдол өгч, тэсвэр тэвчээрээ алдах нь зохисгүй. Цагийн аясаар энэ бүхэн аяндаа намжиж хэвийн байдалд орох болно.

Жинлүүр: Таатай өдөр. Өнөөдөр гэр бүлийн харилцаанд янз бүрийн асуудлууд тулгарна. Үүнийг шийдвэрлэх гол хүн нь та байх болно. Танд өгсөн итгэлийг та энэ өдөр үзүүлэх хэрэгтэй болно. Шинэ төлөвлөгөө боловсруулж үр дүнгийн төлөөх схемээ босго. Од эрхэс таныг ивээж байгаа тул та эргэлзэх зүйлгүй амжилтыг олох болно. Гэр бүлийн хүнтэйгээ хийсэн таны яриа амжилттай болж урам зоригийг илүү ихээр мэдрэх болно. 

Хилэнц: Эргэн тойронд байгаа хүмүүсээс болж эрч хүчээ алдахаас сэргийл. Холын зочин хүлээн авахад таатай өдөр байна. Урт хугацаанд үргэлжилсэн ажил амжилттай дуусгавар болно. Харин эхэлж буй гэрээ хэлэлцээрээ найдвартай хүмүүст даатга. Гэхдээ энэ бүхнээс бүрэн анхаарлаа холдуул гэсэн үг биш гэдгийг сана. Танд зориулсан хэн нэгний халамжийг яаран алга тосож авах гэсний хэрэггүй. Өөрийн дотоод сэтгэлээ сонс.

Нум: Эерэг өдөр. Тайван амгалан, аз жаргалыг мэдрэхийн тулд гэр бүлийн хүрээнд багахан хэмжээний зугаалга, аялал зохион байгуулна. Гэр бүлийн хуримтлагдсан олон асуудлыг өнөөдөр амжилттай шийдвэрлэж чадна. Та өөрийн болоод бүр хүүхдийнхээ мэдлэгт нэмэр болохоор ахуйн, байгаль дэлхийн бүхий л сонин содон зүйлсийг үзүүлж таниулах гэж хичээнэ.

Матар: Матрынхны хувьд өнөөдөр гэрэлтэй гэгээтэй сайхан өдөр болж өнгөрнө. Цаашлаад хамтын ажиллагаа явуулах, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зэрэг олон боломж нээлттэй байна. Та өөрийнхөө хүч чадалд бат итгэлтэй хэнээс ч илүү удирдагч байж чадна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байна. Бусад нь ч бас таныг хүлээн зөвшөөрөх мөч удахгүй ирнэ.

Хумх: Таатай өдөр. Өнөөдөр та амьдралаас ойр дотнын хүмүүсээсээ итгэл найдвар, урам зориг, байж болох бүхий л тааламжит байдлыг хүртэх болно. Тэд бүхий л чадлаараа таны төлөө дэмжиж туслах болно. Аливаа саад бэрхшээлийг ганцаар биш хамтын хүчээр шийдвэрлэхэд оновчтой байна. Өөрийн мэдрэмжид хэт баригдах шаардлагагүй. 

Загас: Хүнд өдөр. Гадуур ажил амжуулахад уур бухимдал, дарамт шахалт ирэх болно. Нийгмийн амьдрал тэр чигээрээ эсрэг чиг хандлагатай байна. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгө, ихээхэн мөнгөтэй холбоотой ажил хэргээс холхон байсан нь дээр. Танд асуудал дагуулах болно. Танд ахмадын тань амжилт, түүх намтрыг сонсох, тэднээр бахархан цаг үе ирнэ. Бодол санаагаа цэгцэлж, шинэ эрч хүчийг авах болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00