Dark Light
Нийгэм | 2024-05-04

Багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болж байгаа билээ. Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор нийт 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглож байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ази тивийн аварга Б.Баасанхүү алт, 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Эхний өдрийн байдлаар Монгол Улсын баг тус тэмцээнд оролцож буй 65 орноос нэг алт, нэг хүрэл медальтайгаар багийн дүнгээр гуравдугаар байрт жагсаж байна. Медалийн хүснэгтийг тэмцээн зохион байгуулагч Тажикистаны баг (алт 1, мөнгө 1, хүрэл 1) тэргүүлж байгаа бол жүдогоор тэргүүлэгч Япон, Францын баг алтан медаль аваагүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00