Dark Light
Нийгэм | 2024-05-04

Хорих ангиас оргосон ялтанг 30 жилийн дараа баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хорих ангиас оргож нэрээ өөрчилсөн ялтанг 30 жилийн дараа баривчилжээ. Тодруулбал, 1989 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутаг дэвсгэрт хүчиндэх гэмт хэрэг үйлдэн, анхан шатны шүүхээс 4.5 жилийн ял сонсож, ШШГЕГ-ын харьяа 423 дугаар ангид ял эдэлж байхдаа 1993 онд оргосон ялтан Т-г олж тогтоон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Хорихоос оргосон Т нь 2013 онд Улсын бүртгэлийн газарт хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, өөрийн өвөөгийн нэрээр овоглож, нэрээ сольж, регистрийн дугаараа шинээр авсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайн этгээд оргон зайлсан хугацаандаа дахин бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг 2005 онд үйлдэж, шүүхээс 5 жилийн ял шийтгэгдэн, 1.6 жилийг биеэр эдлэн өвчний учир ялаас чөлөөлөгдсөн байжээ. 

Одоо түүнийг ял завшсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн буюу хуурамч бичиг баримтаар улсын хил нэвтэрсэн гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00