Dark Light
Нийгэм | 2024-05-04

Хос цамхагт дүүжин гүүр барина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар 20 минутын хот реформын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын Бага тойруугаас Хөшигийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэл хос цамхагт, тулгуурт дүүжин гүүр, туннелийн хамт барихаар шийдвэрлэв. 

Том хэмжээний гүүрэн байгууламж нь тухайн улс үндэстний өнгө төрх, нүүр царайг илэрхийлдэг учир “Өөдөө тэмүүлэх Монгол“ буюу “Go Mongolia” хэмээн нэрлэхээр тогтов. 

Монгол Улсыг дэлхий дахинд илэрхийлж буй “Go Mongolia” түлхүүр үгийн утга санааг тод томруун илэрхийлсэн, шинэ брэнд, өнгө төрхтэй байх нь зүйтэй гэж үзэж, олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн дунд тус гүүрний архитектур, төлөвлөлтийн уралдаант сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

Шинэ 30 жилийн хөгжлийн бэлгэдэл болсон энэхүү бүтээн байгуулалтын концепци боловсруулах уралдаанд эрхэм уран бүтээлчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00